Edit

Бидний тухай

1989 оны арванхоёрдугаар сарын 10-нд Монголын Ардчилсан Холбоо байгуулагдаж ерөнхий зохицуулагчаараа Санжаасүрэнгийн Зоригийг сонгож, анхны цуглаанаа Хүүхэд Залуучуудын Соёлын Төвийн үүдэнд зохион байгуулснаар Монголд ардчилсан хувьсгал эхэлсэн хэмээн үздэг.

Бидэнтэй холбогдох

 Францын шумбагч хөлгийн асуудлаар АНУ бүдүүлэг зан гаргасныг Байден хүлээн зөвшөөрөв

Баасан гарагт АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден, Франц улсын ерөнхийлөгч Эммануэл Макрон нар Ром хотод уулзжээ.

Тэд энэ амралтын өдрүүдэд Ромд болох Их 20-ын дээд хэмжээний чуулга уулзалтад оролцож, дараа нь ирэх долоо хоногт Шотландад болох НҮБ-ын уур амьсгалын чуулганд оролцох юм.

Номхон далайн бүс нутагт Хятадын хүч нөлөөг хязгаарлах зорилготой Aukus гэрээг АНУ, Их Британи, Австрали улсууд байгуулахдаа Франц улстай Австралийн байгуулсан шумбагч хөлөг нийлүүлэх гэрээг цуцалсан билээ.

Үүний улмаас Франц улс 2016 онд байгуулсан, 12 ширхэг шумбагч хөлөг нийлүүлэх $37 тэрбумын дүнтэй гэрээгээ алдсан юм. Уг асуудал АНУ-Францын харилцааг муутгаж, Францын гадаад хэргийн сайд үүнийг “холбоотныхоо ар нуруунд хутга шаасан хэрэг” хэмээн нэрлэж, Вашингтон, Канберра дахь элчин сайд нараа дуудаж байжээ.

Aukus гэрээний хүрээнд гурван улс батлан хамгаалах технологийн мэдлэг чадвараа хуваалцаж, Ази-Номхон далайн бүс нутагт хүчээ нэгтгэхээр болсон юм. Гэхдээ Франц улсыг уг гэрээний гадна орхиж, ямар тохиролцоо хийснийг зарлах хүртлээ нууцалж байсан нь Парисын эрх баригчдыг бухимдуулж байв.

Уг маргаанаас хойш Америк, Францын төрийн тэргүүнүүд анх удаа өчигдөр уулзжээ.

Уулзалтын үеэр Жо Байден “Бид үнэхээр бүдүүлэг зан гаргасан. Франц улс гэрээний талаар эртнээс мэдэж байсан гэж би ойлгож байлаа” гэж Макронд учирласан байна.

Уулзалтын дараа Макрон сэтгүүлчидтэй уулзахдаа “Харилцан итгэлцэл чухал. Гэхдээ үүнийгээ батлан харуулах нь бүр илүү чухал” гэж мэдэгджээ.

АНУ-ын ерөнхийлөгч Ромд айлчлан ирснийхээ дараа Католик сүм хийдийн тэргүүн Пап ламд бараалхаж, Италийн ерөнхийлөгч Сержио Маттарелла, ерөнхий сайд Марио Драги нартай уулзсан байна.

Ирэх долоо хоногт Шотландын Глазгоу хотод зохион байгуулагдах НҮБ-ын уур амьсгалын чуулган COP26 нь дэлхийн дулааралтай тэмцэх үйлсэд шийдвэрлэх ач холбогдолтой үйл явдал болох юм.

Эх сурвалж: BBC

Бид хамтдаа ганц бие хүнээс илүү их амжилтанд хүрдэг.

Сүүлийн арга хэмжээ
06 Dec

test

СБД, 7 хороо, Эрхүүгийн гудамж, Монголын Ардчилсан Холбооны төв байр

Биднийг дагах