Edit

Бидний тухай

1989 оны арванхоёрдугаар сарын 10-нд Монголын Ардчилсан Холбоо байгуулагдаж ерөнхий зохицуулагчаараа Санжаасүрэнгийн Зоригийг сонгож, анхны цуглаанаа Хүүхэд Залуучуудын Соёлын Төвийн үүдэнд зохион байгуулснаар Монголд ардчилсан хувьсгал эхэлсэн хэмээн үздэг.

Бидэнтэй холбогдох

 CU IPO-д Гадаадын хөрөнгө оруулагчид хөрөнгө орууллаа

СU брэнд олон нийтэд нээлттэй компани болж, хувьцааны анхдагч зах зээлийн арилжаа нь эхлэхтэй зэрэгцэн гадаадын хөрөнгө оруулагчид Cэнтрал Экспресс Си Ви Эс компанид хөрөнгө оруулж буйгаа зарлалаа. Дэлхийн санхүүгийн төвүүдэд тооцогдох Хонгконг, Швейцарь, Сингапур улсын хөрөнгө оруулагчид CU IPO-ийн нийт санхүүжилтийн 7.5%-тай дүйцэх дүнгээр хөрөнгө оруулалт хийгээд байна. Тэдгээрээс голлох хөрөнгө оруулагчдыг дурдвал Хонгконг-д төвтэй Asia Frontier Capital компани Asia Frontier Fund – аар дамжуулан 1.5 тэрбум төгрөгийн хөрөнгө орууллаа.

Тус сан нь хурдацтай хөгжиж буй Азийн зах зээлд төвлөрч ажилладаг, одоогоор 12 улс оронд хөрөнгө оруулалтын багц эзэмшдэг хөрөнгө оруулалтын менежментийн компани юм. Монгол Улсын эдийн засаг амаргүй нөхцөл байдалд байгаа үед Сэнтрал Экспресс Си Ви Эс компани гадаадын хөрөнгө оруулалт татсан нь компанийн ирээдүйн өсөлтөд олон улсын хөрөнгө оруулагчид итгэж байгаагийн нэг илрэл юм.

Эх сурвалж ikon.mn

Бид хамтдаа ганц бие хүнээс илүү их амжилтанд хүрдэг.

Сүүлийн арга хэмжээ
15 Jan

Монголын ардчилсан холбоо хоёр дахь хувьсгалаа эхэллээ

СБД, 7 хороо, Эрхүүгийн гудамж, Монголын Ардчилсан Холбооны төв байр

Биднийг дагах